images

Бадайн жарангийн говь 68 мянган тэмээтэй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-27


   ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Өвөр Монголын Баруун Алшаа хошууны Бадайн жарангийн говь энэ онд шинээр нэмэгдсэн билээ. Тиймээс соёлын өвийг сурталчлах зорилгоор Хятадын хэвлэлүүд Бадайн жарангийн говийн талаар мэдээ мэдээлэл олноор нийтлэх болсон юм. Тэгвэл энэ говьд өнөөдрийн байдлаар 68 мянган тэмээ нутаглаж буй талаар CGTN телевиз өчигдөр мэдээлэв. Энэ нь Өвөр Монголын нийт тэмээн сүрийн 46, Хятадын 17 хувь нь аж. Мөн энэ нутаг тэмээний сүүний үйлдвэрийн өлгий гэгддэг. Тодруулбал, нийт тэмээн сүргийн 20 мянга гаруйг нь малчид сүүний чиглэлээр өсгөж өрхийн орлогодоо нэмэрлэдэг аж. Алшаа аймгийн малчид хавар, зуны улиралд тэмээн сүргээ Бадайн жарангийн говьд хариулж, хүйтний цагт дулаан хороонд өвөлжүүлдэг байна. Өнгөрөгч оны 12 дугаар сард тус нутагт Тэмээний наадам болж Ганьсу, Шинжаан, Өвөр Монголын тэмээчид 10 мянган тэмээтэй цуглаж байв. Сонирхуулахад, Монгол улсад энэ оны нэгдүгээр сарын байдлаар 473.9 мянган тэмээ тоолсон нь өмнөх оныхоос 3.4 хувиар их юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.