images

Алшаагийн Мандал уулнаас 6000 жилийн өмнөх сүг зураг илрүүлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-27


   Өвөр Монголын Баруун Алшаа хошууны нутаг дахь Мандал уулнаас Хятадын археологичид 6000 жилийн өмнөх нүүдэлчдийн амьдралыг тод дүрсэлсэн хадны сүг зураг илрүүллээ. Тухайн газраас нийт 4234 сүг зураг олдсонд шинэ төрсөн хүүхдийн угаалын үйл, ан гөрөө, нүүдэлчин ахуй, хүн, амьтан хоорондын харилцаа холбоог дүрсэлсэн байжээ. Иймд археологичид одоогоос багадаа 6000 жилийн өмнөх буюу Шинэ чулуун зэвсгийн үеийн анхдагч шашны зан үйлийн хэсгийг дүрсэлсэн хэмээн таамаглаж байгаа аж. Мандал уулын хадны сүг зургийг очиж үзэх нь иргэдэд нээлттэй ч дээр нь зураг зурах, гэмтээхийг хатуу хориглосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.