images

Дэлхийн тээврийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа Германд болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   Олон улсын тээврийн хэрэгслийн технологийн үзэсгэлэн худалдаа Германы Берлин хотод болж байна. Мягмар гарагт эхэлсэн уг үзэсгэлэнд дэлхийн 59 орны 2900 гаруй компани оролцож шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм. Нийт 200 мянган м/кв талбайг хамарсан үзэсгэлэнг төмөр замын технологи, дэд бүтэц, нийтийн тээвэр, дотоод засал чимэглэл, нүхэн гарцын барилга байгууламж гэсэн таван хэсэгт хуваан үзүүлж байна. Энэ үеэр тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид автомат галт тэрэгний технологи, хиймэл оюун ухааны жолоодлогын шийдэл, IoT болон их өгөгдлийг ашигласан ухаалаг дэд бүтцийн систем зэрэг шинэ санаачлагаа танилцуулж байгаа нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Түүнчлэн гадаа талбайд гарсан үзэсгэлэнд олон зуун тээврийн хэрэгслийг үзүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.