images

“Pokemon” картыг 360 мянган доллароор худалдан авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   АНУ-ын Нью-Йорк хотод мягмар гарагт болсон “Sotheby's” компанийн дуудлага худалдаагаар ховор “Pokemon” карт 360 мянган доллароор зарагджээ. Энэ нь 1998 онд “Pikachu” хүүхэлдэйн киноны дүрээс санаа аван Японд бүтээсэн “Pokemon Illustrator” холограм карт бөгөөд ердөө 39 ширхэг бүтээгдсэн учраас ховор, үнэ цэнтэйд тооцогддог байна. Дуудлага худалдаагаар зарагдсан карт нь 1998 онд Японы “CoroCoro Comic” сэтгүүлээс зарласан гар зургийн уралдааны ялагчид очсон шагнал ажээ. Хамгийн өндөр үнэ хүрсэн “Pokemon” карт 2021 оны “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар 5 сая 275 мянган доллароор зарагдаж Гиннесийн амжилтын номд орсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.