images

Казахстан: Алтан ордны улсын ойг тохиолдуулан угсаатны зүйн судалгаа хийжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   Казахстан улс Чингис хааны хүү Зүчийн байгуулсан Алтан ордны улсын 800 жилийн ойг энэ оны турш тэмдэглэж байгаа билээ. Тиймээс тус улсын түүх, угсаатны зүйн судалгааны экспидец Туркистан мужид судалгаа хийсэн талаар “Kazinform” агентлаг мэдээлжээ. Судлаачид эртний Отрар хот, Их торгоны замын төв, Казахын хант улсын нийслэл байсан газрыг зорин очсон нь тэр аж. Тэд түүхэн дурсгалт газарт малтлага судалгаа хийж буй археологич нартай уулзаж бүс нутгийн түүхийн талаар ярилцсан байна. Мөн Туркистан хотод байдаг XII зууны үеийн алдартай яруу найрагч Хожа Ахмед Ясавигийн бунхан, Керуен Сарай цогцолбор газарт очсны дараа Кипчак, Казахын хант улсын нийслэл байсан Сыгнак болон Кызылорда хотод ажиллажээ. Тус улсын Засгийн газар түүхэн архиваа баяжуулах зорилгоор гадаад улсуудтай хамтран ажиллаж Алтан ордны улсын холбогдолтой түүхэн баримт бичиг, ном сэлтийг хуулбарлан авах ажлыг хийж байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.