images

Их Британийн музейд “Торгоны зам” үзэсгэлэн гарч байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   Их Британийн музей өнгөрөгч мягмар гарагт “Торгоны зам” үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэнд Хятад, Узбекистан, Тажикистан зэрэг 29 улс, олон улсын байгууллагаас авчирсан 300 гаруй дурсгалыг үзүүлж байгаа аж. Тухайлбал, керамик тэмээ, таваг, хуучны дэлхийн газрын зураг, алт, мөнгөн аяга, хар зураг, Шведээс олдсон Буддагийн баримал зэрэг ховор сонин олдворыг дэлгэжээ. Манай эриний 500-1000 оныг хамрах Торгоны замын соёл, түүхийн холбогдолтой үзмэрүүдийг дэглэсэн энэ үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын 23-ныг дуустал гарна.

Гэрэл зургийг: "Xinhua" агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.