АНУ, Өмнөд Солонгос, Япон гурван талт уулзалт хийхээр тохиролцлоо
Анд нөхдийн мэдээ
2024-09-25
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн, Өмнөд Солонгос, Япон улсын Гадаад хэргийн сайд Чой Тэ-Юл, Ёоко Камикава нар уулзжээ. Тэд өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д зохион байгуулсан гурван талт дээд хэмжээний уулзалтын үр дүнг сайшааж, энэ онд дахин зохион байгуулах боломжийг эрэлхийлэхээр тохиролцлоо. Мөн Хойд Солонгос болон бүсийн геополитикийн асуудлаар санал солилцжээ. Ингэхдээ Хойд Солонгосын ураны олборлолт, баллистик пуужин, Оростой хийж буй цэргийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцоод, цаашид тус улстай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс шийдвэр, тогтоол гаргахад гурван улс ойр хамтран ажиллахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.