images

Улаанбаатар: Төвөдийн танка болон гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-24


   Монгол, Хятадын найрамдалт харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан Монголын урчуудын эвлэлийн байранд “Төвөдийн хөгжин цэцэглэлт” сэдэвт танка болон гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээгдлээ. Монгол улсад суугаа Хятадын Элчин сайдын яам, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд Шэн Минжуань оролцож үг хэлэхдээ “Хятадын орчин үеийн хөгжлийн бичил хэсгийг ч уг үзэсгэлэн төлөөлж, манай улсын шинэ хөгжлийг хүмүүс ойлгоход тусална гэж итгэж байна” гэжээ. Энэ сарыг дуустал гарах энэ үзэсгэлэнд "Чингис хаан" музейд нээсэн үзэсгэлэнгийн адил 75 зураг дэглэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.