images

Сансрын нисгэгчид Олон улсын сансрын станцаас буцаж ирэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-24


   Олон улсын сансрын станцад хамгийн удаан ажилласан гурван нисгэгч даваа гарагт Казахстаны нутагт “Союз MС-25” сансрын хөлгөөр буулаа. Тэд бол Оросын төрийн мэдлийн "Роскосмос" компанийн боловсруулсан нэг жилийн хугацаатай даалгаврыг дуусгаад ирсэн Олег Кононенко, Николай Чуб, зургаан сарын хугацаанд олон улсын сансрын станцад ажилласан АНУ-ын НАСА-гийн сансрын нисгэгч Трэси Дайсон нар юм. Оросын нисгэгч О.Кононенко энэ удаагийн урт хугацааны даалгаврыг гүйцэтгэхдээ сансарт хамгийн олон хоног ажилласан дэлхийн дээд амжилтыг эвджээ. О.Кононенко 2006 оноос хойш нийт таван удаа нисэхдээ 1110 хоног, 14 цаг, 57 минутыг сансарт өнгөрөөсөн бол Н.Чубын энэ үзүүлэлт 378 хоног, 2 цаг, 38 минут байна.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.