images

Дэлхийн хамгийн жижиг номын дэлгүүрээр зөвхөн хүүхдүүд үйлчлүүлдэг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-24


   Японы Гүнма мужийн Маэбаши хотод байдаг дэлхийн хамгийн жижиг номын сангийн талаар “Yomiuri” сонин мэдээлжээ. “Бяцханаас бяцхан номын дэлгүүр” нэртэй тус дэлгүүр 1.246 м.кв талбайтай модон байшин бөгөөд ердөө ганц хүүхэд л багтах хэмжээтэй ажээ. Дэлгүүрийг байгуулсан "Sowa Delight" компанийн захирал Шинго Ватанабэ “Томчууд орж чадахгүй номын дэлгүүр барья” гэсэн санаагаар энэ дэлгүүрийг барьснаа ярьсан байна. Одоогоос яг нэг жилийн өмнө нээгдсэн энэ дэлгүүр 300 номтой. Ш.Ватанабэ хүүхдүүд номыг нь экосистемийн нэгэн бичил хэсэг гэж төсөөлөн дэлхий ертөнцтэй холбогдоосой гэсэн итгэлээр сонгожээ. Энэ тухай тэрбээр "Номын дэлгүүрийн хэмжээнээс үл хамааран нэг бяцхан ном хүүхдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж чаддаг гэдэгт итгэдэг" хэмээн ярьсан байна. Зөвхөн ажлын өдрүүдэд 10:00-17:30 цагт ажилладаг энэ дэлгүүрээс хүүхэд ном худалдаж авахаар болбол хонх дарж компанийн ажилтныг дууддаг аж. Өөрөөр хэлбэл, номын дэлгүүр рүү орох эрхтэй ганц том хүн нь дэлгүүрийн тооцооны ажилтан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.