images

Казахстан бартай боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-24


   Казахстан улс Нидерландаас хоёр Амурын бар авчирч Балхаш нуурын байгалийн нөөц газартаа тавилаа. Тус улсын Экологи, байгалийн нөөцийн сайдын хэлснээр, барын үр төл онгон байгальд төрж зэрлэгээр амьдрах учиртай ажээ. Тус улс 2012 онд Санкт-Петербург хотод болсон олон улсын чуулга уулзалтад оролцохдоо анх барын популяцийг сэргээх төлөвлөгөөгөө танилцуулж 12 жилийн дараа Төв Азид бар авчирсан нь энэ болов. Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслийн нэг хэсэг болсон энэ ажлыг хэрэгжүүлэхэд Казахстан, Орос, Швейцарын хамтарсан экспидец Балхаш нуурын өмнөд эрэг, Или голын орчимд судалгаа хийж, олон жилийн өмнө энд элбэг байгаад устсан Тураны хэмээх зүйлийн барыг сэргээн нутагшуулахад хамгийн тохиромжтой газар хэмээн сонгожээ. Амурын буюу Сибирийн бар нь Тураны бартай хамгийн ойр зүйл юм. Казахууд хоёр бард Богдана болон Кума гэдэг нэр өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.