Александр Лукашенко бэлгэнд авсан номоороо үзэсгэлэн гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-24
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн айлчлал, олон улсын хурал чуулганд очихдоо бусад орны төрийн тэргүүнүүдээс бэлгэнд авсан номын цуглуулгаар үзэсгэлэн гаргасан талаар “BelTA” агентлаг мэдээлэв. Тус улсын Үндэсний номын санд гараад буй “Ерөнхийлөгчид бэлэглэсэн номууд” үзэсгэлэнд тэрбээр Монгол, Орос, Азербайжан, Зимбабвэ, Израиль, Казахстан, Киргизстан, Хятад, Арабын нэгдсэн Эмират, Орос, Серби, Тажикистан, Турменистан, Турк, Узбекистанд айлчлах үедээ бэлгэнд авсан номуудаа тавьжээ. Үзэсгэлэнд мөн холбогдох гэрэл зургуудыг тавьсны дунд өнгөрөгч тавдугаар сард манай улсад айлчлахдаа ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Төрийн ордны ёслолын монгол гэрт авхуулсан зураг байна. Уг үзэсгэлэнг Беларусь улс ерөнхийлөгчийн засаглалтай болсны 30 жилийн ойгоор буюу А.Лукашенкогийн засаглалын 30 жилийн ойг тохиолдуулан гаргажээ. Үзэсгэлэнд Ерөнхийлөгчийн номын сан, тус улсын Үндэсний номын сангаас 50 гаруй ховор нандин номыг үзүүлж байна. Мөн А.Лукашенко энд тавьсан номын цуглуулгаасаа Үндэсний номын сандаа бэлэглэж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.