images

Фүкүшимагийн цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг асгахад Хятад, Японы санаа нэгдэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-20


   Фүкүшимагийн атомын цахилгаан станцын хөргүүрийн усыг цэвэрлэж цацраг идэвхгүй болгон Номхон далайд асгах ажлыг Япон улс өнгөрсөн онд шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүний улмаас Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн авахаа больж, усыг далайд нийлүүлэх явдлыг буруушаагаад байсан юм. Тэгвэл хоёр тал Хятадын хяналт дор цэвэршүүлсэн усыг далайд нийлүүлэх урт хугацааны схем гаргаж тохиролцоонд хүрч чадсаныг “Kyodo News” агентлаг мэдээллээ. Ийнхүү Бээжингийн хяналт дор усыг асгахаар болж байгаа тул цаашид хятадууд Японоос авах далайн бүтээгдэхүүний импортоо сэргээх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.