Талбайн хоккейн Азийн цомын тэмцээн Хөлөнбуйрт болж өндөрлөв
Анд нөхдийн мэдээ
2024-09-20
Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн “Мөч” хоккейн сургалтын баазад энэ сарын 8-17-ны өдрүүдэд эрэгтэйчүүдийн талбайн хоккейн Азийн цомын тэмцээн боллоо. Энэ тэмцээний сүүлийн шатанд Энэтхэг, Хятадын баг тунаж, энэтхэгчүүд нэг оноогоор хожжээ. Тус багийн тоглогч Жуграж Сингх тоглолтын 51 минутад гоол оруулсан бол Хятадын баг оноо авч чадаагүй юм. Ингэснээр Энэтхэг улс тус тэмцээний аваргын цомыг тав дахь удаагаа хүртжээ. Энэ тэмцээн Өвөр Монголд хоёр дахиа болж байгаа бөгөөд 2011 онд болсон анхны тэмцээн Ордос хотод болсон байна. Тус тэмцээнд зөвхөн талбайн хоккейн спортоор Азид тэргүүлэгч зургаан улс болох Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Малайз, Пакистаны багууд л оролцдог аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.