images

Алтан ордны улсад холбогдох бичгийн дурсгалыг Казахстан улс Францаас хуулбарлан авав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-19


   Казахстаны Ховор ном, бичгийн дурсгалын үндэсний төв Францын архиваас олдсон Алтан ордны улсад хамаарах бичгийн дурсгалыг хуулбарлан авлаа. 1413 онд Ираны Шираз хотод Муин ал-дин Натанцигийн бичсэн “A selection of chronicles” бүтээл нь Парисын Үндэсний номын санд хадгалагдаж байжээ. Уг номыг араб бичгээр перс хэл дээр бичсэн бөгөөд 15 бүлэг, 413 хуудастай гэнэ. Номд Цагаан ордны талаар нарийвчлан бичсэн бөгөөд түүхийн хувьд Цагаан орд нь Алтан ордны улстай холбогддог аж. Тодруулбал, номд Цагаан ордны удирдагчид, тэдний өвөг дээдсийн нэр, оршуулсан газрыг хүснэгтэд оруулсан байхаас гадна Алтан орд нуран унаж Хөх болон Цагаан орд болсон цаг үеийг хамарчээ. Казахстан улс энэ оны турш Зүчийн улсын 800 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.