images

Казахстан: Дэлхийн нүүдэлчдийн их наадам гадаадаас 597 мянган жуулчин татав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-19


   Казахстан улс тав дахь удаагийн Дэлхийн нүүдэлчдийн их наадмыг өргөн хүрээнд зохион байгуулж 89 орны 2700 гаруй тамирчин нүүдэлчдийн уламжлалт наадгайгаар өрсөлдсөн билээ. Энэ наадамд Монголын баг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож таван мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 89 улсаас тавдугаарт орсон. Тэгвэл тус улсын Аялал жуулчлалын үндэсний компаниас уг наадмыг зохион байгуулах хугацаанд буюу энэ сарын эхний хоёр долоо хоногт 597 мянган жуулчин орон орноос хүлээн авснаа зарлав. Наадам есдүгээр сарын 8-13-ны хооронд болсон бөгөөд тус улсад 1-13-ны хооронд Астана, Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 68 мянган жуулчин ирсэн бол үлдсэн 519 мянга нь төмөр зам болон хурдны замаар явж очжээ. Жуулчдын олонх нь Хятад, Энэтхэг, Турк, Герман, Америкаас очсон байна. Мөн Астана хотод нэг долоо хоногийн дотор 12400 гадаадын жуулчин зорчсоноос 15.5 сая долларын орлого олжээ. Түүнчлэн зөвхөн Дэлхийн нүүдэлчдийн их наадмаас тус улс 625 мянган долларын ашиг олсон аж. Наадмын үеэр Казахстаны үндэсний музейг 14 мянган жуулчин үзсэн гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.