images

Казахстан улс Нидерландаас хоёр бар авч нутагшуулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-19


   Казахстаны Экологи, байгалийн нөөцийн сайд Ерлан Нысанбаев Сибирийн барын популяцийг сэргээх зорилгоор Нидерланд улсаас хоёр барыг энэ сарын сүүлчээр авах гэж байгаагаа зарлалаа. Тус улс ОХУ-аас бар авч сэргээн нутагшуулахаар зорьж байгаа ч улс төрийн нөлөөгөөр уг ажил удаашраад байсан юм. Гэхдээ ОХУ-ын тал сэргээн нутагшуулах арга зүйн судалгааг хийж дууссаны дараа ирэх жил тус улсаас дөрвөн бар авахаар болсныг Е.Нысанбаев албан ёсоор мэдээлэв. Сибирийн буюу Амурын бар дулаан, чийглэг орчинд амьдардаг бусад зүйлээсээ ялгаатай нь хүйтэн цаг агаарт дасан зохицохдоо сайн аж. Казахстаны Или голд Тураны бар амьдарч байгаад 1948 онд устсан бөгөөд энэ зүйл нь Амурын бартай хамгийн ойр зүйл гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.