Хятадын төмөр замын сүлжээний урт 160 мянган км болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-18
Хятадын төмөр замын сүлжээний нийт урт 160 мянган км болсны 46 мянга нь өндөр хурдны галт тэрэгний зам гэнэ. Тус улс 12 жилийн дотор ийм амжилтад хүрсэн бөгөөд 2012 оныхтой харьцуулбал нийт төмөр зам нь 64.2, өндөр хурдных нь 392.2 хувиар нэмэгджээ. Өмнөд хөршид хамгийн сүүлд Гуандун мужийн Лончуань тойргоос Мэйжөү хот хүртэлх 94 км төмөр зам ашиглалтад оржээ. Мөн тус улс өндөр хурдны галт тэрэгний дэлхийн хамгийн урт замтай орон юм. Энэ нь дэлхийн нийт өндөр хурдны галт тэрэгний замын 70 хувь зөвхөн Хятадад байдаг гэсэн үг ажээ. Түүнчлэн дэлхийн хамгийн том Такламаканы цөлд 2712 км төмөр зам тавьсан нь уртаараа ч, цөлд барьсан гэдгээрээ ч анхдагч болж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.