images

Сансарт гараад ирсэн хүнсний ногоо сайн ургаж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-18


   Өнгөрөгч оны 11 дүгээр сард Хятадын "Tiangong" сансрын станцад ажиллахаар очсон “Shenzhou 17” хөлгийн багийнхан хүнсний ногооны үр авч яван станцад тариалж, заримыг нь буцаан авчирсан билээ. Тэгвэл тэр үрээс Хятадын Шаньси мужийн хүнсний ногооны үйлдвэрлэлийн томоохон бүс болох Датун хотын Янгао тойрогт хүлэмжид тариалсан нь үр жимсээ өгч эхэлжээ. "Хуалянь" хөдөө аж ахуйн технологийн төвийн хүлэмжид уг үрээр улаан лооль, шар хулуу, улаан чинжүү, хаш ургуулж байгаа бөгөөд ургаж байгаа ногоо энгийнээс хоёр дахин илүү амин дэмтэй, өвчинд илүү тэсвэртэй байгаа талаар тус төвийн мэргэжилтэн Ван ярьжээ. Сансарт гарсан ногооны үр нь жингүйдэл, хүчилтөрөгчийн дутагдалд орсон учраас мутацид орж, эх дэлхийд буцаан авчраад тариалахад амьдрах чадвар илүү сайтай байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.