images

Японд зуугаас дээш настай 95 мянган хүн амьдарч байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-17


   Японы Эрүүл мэндийн яам өнөөдөр тус улсад зуугаас дээш настай 95119 хүн амьдарч байгаа талаар мэдээллээ. Ингэхдээ тус улсын 100 болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо тасралтгүй 54 жил дараалан нэмэгдэж байгааг онцлов. Тэдгээр өндөр настны 88.3 хувь буюу 83958 нь эмэгтэй аж. Япон улс нь дэлхийн хамгийн хурдтай хөгширч буй хүн амтай орон бөгөөд өнгөрөгч наймдугаар сард 116 настай Томико Итоока дэлхийн хамгийн өндөр настай хүн болж Гиннесийн номд орсон билээ. Харин зуугаас дээш настай 11161 эрэгтэйн ахмад нь 110 настай Киёотака Мизүно аж. Мөн шинэ статистикаар тус улсын 100 мянган иргэн тутмын 76.49 нь зуугаас өндөр настай байгаа гэнэ. Сонирхолтой нь, ердөө 1963 онд буюу тус улс зуун настнуудаа тоолж эхлэх үед 153 ахмад бүртгэгдэж байсан бол 1981 онд мянга, 1998 онд 10 мянга болж өдгөө 100 мянгад дөхжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.