Хятад залуус чулуу “тэжээж” байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-17
Хятадын залуу үеийнхний дунд сүүлийн үед чулуу “тэжээх” трэнд бий болжээ. Тодруулбал, “Тэжээмэл чулуу” гэсэн сэдэвтэй бичлэг тус улсын цахим платформуудаар дамжин олон хүнд хүрч 2.4 сая үзэлттэй болжээ. Энэ нь залуус чулууг яг тэжээмэл амьтан мэт санан хувцаслаж, заримдаа нүүрийг нь будаж анхаарал тавьж цахим хаягтаа хуваалцаж байгаа юм. Тэд чулуундаа нүдний зураг нааж, шил зүүлгэж, нэр өгч аль болох бүтээлч хандаж байгаа аж. Мөн тэд чулуу өөдөөс ямар нэг сэтгэл хөдлөл гаргадаггүй, нууцыг чимээгүй сонсогч, хадгалагч, анхаарал халамж бага шаарддаг, тохиромжтой “гэрийн тэжээмэл амьтан” гэж үзжээ. Тиймээс “Taobao” цахим худалдааны платформын чулууны захиалга сарын дотор 246 хувиар нэмэгдсэн байна. Үүнийг дагаад чулууг чимэглэх элдэв зүйлсийн борлуулалт ч өсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.