Японы их сургууль Монголын говьд түшиглэж үлэг гүрвэлийн судалгааны факультет нээнэ
Анд нөхдийн мэдээ
2024-09-16
Японы Окаяма шинжлэх ухааны их сургууль ирэх оны дөрөвдүгээр сард үлэг гүрвэл судлалын төрөлжсөн факультет нээхээр бэлтгэж байна. Тус сургууль хэдийнэ үлэг гүрвэлийн курс нээсэн бөгөөд энэ чиглэлийн лекцийн тоо, хээрийн судалгаа хийх боломж, шинэ факультетийнхаа профессоруудыг нэмэхээр төлөвлөжээ. Энэ тухай тус сургуулийн үлэг гүрвэл судлаач, профессор Мототака Санэюоши “Бид баруун Японд үлэг гүрвэлийн судалгаа, боловсролын шинэ төв бүтээхээр зорьж байна” гэжээ. Окаяма их сургуулийн Биосфер, геосферийн шинжлэх ухааны факультет 2014 онд палеонтологи, үлэг гүрвэлийн курс анх нээж Монголын говьд малтлага судалгааны төсөл дээр ажилласан туршлагатай аж. Мөн одоо нээж буй курсийнх нь оюутнуудыг татах хамгийн гол зүйл нь бакалавр болон магистр, докторын хөтөлбөрийн оюутнууд бүгд Монголын говьд малтлага судалгаа хийх боломж юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.