images

“Shogun” кино дөрвөн “Emmy” хүртлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-16


   “Emmy Awards” шагналын шилдэг драмаар Японы "Shogun" түүхэн цуврал тодорлоо. Ингэснээр анх удаа англи хэл дээрх бус кино энэ шагналыг хүртсэн тохиолдол болов. Энэ кино нь “Emmy Awards” шагнал гардуулах ёслолоос шилдэг драма цувралын шилдэг найруулгатай киноны төрөлд мөн ялаад байна. Киноны гол дүрд жүжигчин Хироюүки Санада, Анна Саваи нар тоглосон бөгөөд тэд мөн л драма цувралын шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн жүжигчнээр шалгарлаа. Ингэснээр А.Саваи энэ төрөлд хоёр удаа ялсан анхны ази эмэгтэй болж байна. Харин Х.Санада нь энэ төрөлд ялалт байгуулсан хоёр дахь ази эрэгтэй болов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.