images

“Huawei” компанийн шинэ утсыг дэлгэвэл дэлгэц нь 10.2 инч хэмжээтэй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-13


   Хятадын технологийн аварга “Huawei” компани АНУ-ын “Apple” компанитай нэг өдөр шинэ ухаалаг гар утас танилцуулсан билээ. Тэр нь дэлхийн анхны гурав нугардаг утас буюу хоёр нугастай, уян дэлгэцтэй нь болж байна. “Huawei Mate XT Ultimate” утасны нэг дэлгэц нь 6.4 инч буюу “iPhone 16 Pro” гар утасныхтай ойролцоо бол хоёроор нь дэлгэхэд 7.9, гурваар нь дэлгэвэл 10.2 инч болох аж. Харин утсыг дэлгэсэн үед зузаан нь 3.6 мм бөгөөд жин нь 298 грамм юм байна. Дэлгэц нь нэг тэрбум өнгийг дэмжих ба мэдрэгчний хурд нь 240 герц, 16 гБт рамтай, улаан, хар өнгөний сонголттой. Харин үнэ нь 3100-3400 доллар буюу монгол мөнгөөр 10 сая төгрөг давна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.