images

Украин улс энэ жил 43 сая тонн үр тариа экспортолно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-13


   Украин улс 2024-2025 оны маркетингийн жилд 43 сая тонн үр тариа гадаадын улсуудад нийлүүлэх боломжтой талаар “Interfax-Ukraine” мэдээллийн агентлаг уламжлав. Энэ төлөвлөгөөгөөр бол 25 сая тонн эрдэнэ шиш, 16.2 сая тонн улаан буудай экспортлох юм байна. Өнгөрөгч зургаадугаар сард дууссан 2023-2024 оны маркетингийн жилд тус улс 50 сая тонн үр тариа гадаадад гаргасны 29.3 сая нь эрдэнэ шиш, 18.4 сая нь улаан буудай байжээ. Дайн эхлэхээс өмнө Украин улаан буудайн экспортоор дэлхийд долоо, арвайн экспортоор дөрөвт орж, наран цэцгийн үрийн экспортоор тэргүүлдэг байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.