images

"Ихэр цамхаг"-ийг нураасан өдөр Садако Сасаки охины цаасан шувууг үзүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-12


   АНУ-ын "Ихэр цамхаг" барилга руу террорист бүлэглэл халдсаны 23 жилийн ой өчигдөр тохиосон билээ. Энэ өдөр Нью-Йорк хотын музейд 23 жилийн ойн дурсгалын үзэсгэлэн дэлгэсэнд АНУ-ын Японд хаясан атомын бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан охины цаасан шувууг тавив. 1945 оны наймдугаар сард Хирошима хотын дээр хаясан бөмбөгт өртсөний улмаас арван жил зовж амиа алдсан охин Садако Сасакигийн хийсэн нэг см урт улаан өнгийн цаасан шувууг тэнд үзүүлж байгаа юм. Энэ цаасан нугалбарыг анх удаа нийтэд үзүүлж байгаа бөгөөд музейн үүдний ойролцоо байршуулжээ. Цаасан шувууг С.Сасаки охины ах Масахиро Сасаки 2007 онд Хүндэтгэлийн төвд хандивласан түүхтэй аж. Үзэсгэлэнгийн үеэр М.Сасакигийн хүү Юүжи Сасаки “Хайртай хүнээ террорист халдлага, атомын бөмбөгдөлтийн алиных нь ч улмаас алдсан бай өвдөлт зовлон нь адилхан” хэмээн ярив. "Ихэр цамхаг"-т болсон халдлагад өртөж нас барсан 3000 орчим хүний 24 нь япон байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.