Казахууд үндэсний тоглоомоо агаарт хөөргөв
Анд нөхдийн мэдээ
2024-09-12
Казахстан улсад Дэлхийн нүүдэлчдийн их наадам болж буйг тохиолдуулан үндэсний уламжлалт тогуз кумалак тоглоомоо сурталчлан агаарт хөөргөлөө. Уг тоглоомыг 28324 метрийн өндөрт хөөргөхөд агаарын хэм хамгийн багадаа -55 цельс болсныг “Kazinform” мэдээллийн агентлаг уламжлав. Мөн тогуз кумалак тоглоомыг хөөргөсөн нь есдүгээр сарын 9 буюу энэ тоглоомыг өдрийг тэмдэглэж буй нэг хэлбэр болжээ. Энэ нь шатар, даам шиг оюун ухааны тоглоом бөгөөд "Талын шатар", "Малчны алгебр" зэрэг нэрээр алдаршсан аж. Харин Дэлхийн нүүдэлчдийн их наадмын тогуз кумалакын тэмцээнд 41 орны 114 тамирчин өрсөлдөх юм байна. Тухайлбал, Африк, Арабын орнууд, Америк, Герман, Франц, Их Британи зэрэг улсын тамирчид оролцоно. Тогуз кумалакыг 2020 онд ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.