images

Байгаль хамгаалагч нар дөрвөн улирлын хувцастай боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-25


     Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнөөдөр байгаль хамгаалагчдыг дөрвөн улирлын хувцсаар хангалаа. Тодруулбал, Баруун бүсийн Тусгай хамгаалалттай газар нутгийн 12 хамгаалалтын захиргааны нийт 240 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад нийт 650 гаруй сая төгрөгийн үнэ бүхий оффисын болон хээрийн ажлын зориулалт бүхий дөрвөн улирлын 17 нэр төрлийн дүрэмт хувцас гардуулсан юм. Дүрэмт хувцсыг БОАЖЯ-наас баталсан нэр төрөл, загвар, техникийн тодорхойлолтын дагуу Хилийн цэргийн 0288 дугаар анги ТӨААТҮГ чанарын өндөр түвшинд үйлдвэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.