images

Тариат сум эрэн хайх, аврах ангитай болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-25


     Архангай аймгийн Тариат суманд өнөөдөр Эрэн хайх, аврах анги үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Сум дундын эмнэлгийн амбулаториор ашиглаж байсан барилгад 140 сая төгрөгийн хөрөнгө оруулж, засвар тохижилтын ажил хийсэн байранд уг анги байрлах аж. Тариат сум нь манай улсын баруун чиглэлийн төв зам дайран өнгөрдөг аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд жилд дунджаар 8-10 мянган гадаад, дотоодын жуулчид очдог байна. Түүнчлэн хөрш, ойр сумдын ард иргэд болзошгүй аюул ослын үед дэргэдээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах боломжтой болжээ. Ангийн алба хаагчдыг Тариат сумын иргэдээс сонгон шалгаруулалтаар элсүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.