images

Дэлхийн нүүдэлчдийн их наадам 2026 онд Киргизстанд болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-11


   Казахстаны Астана хотноо болж буй тав дахь удаагийн Дэлхийн нүүдэлчдийн их наадам Киргизстан улсаас үүдэлтэй билээ. Тус улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Чолпон-Ата хотноо эхний гурван наадам 2014, 2016, 2018 онд болоод 2022 онд Туркийн Изник хотод болсон түүхтэй. Тэгвэл зургаа дахь удаагийн наадмыг ирэх 2026 онд анх үүссэн нутагт нь зохион байгуулахаар болов. Астанад дэлхийн 79 орны 2800 тамирчин 97 багц медалийн төлөө нүүдэлчин угсаатнуудын уламжлалт 21 наадмаар өрсөлдөж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.