“Panasonic” компани цаашид Олимпын наадмыг ивээн тэтгэхгүй
Анд нөхдийн мэдээ
2024-09-11
Цахилгаан бараа үйлдвэрлэгч “Panasonic” компани Олимпын наадмын гол ивээн тэтгэгч байх 37 жилийн гэрээ нь өнгөрөгч Парисын Олимпоор дуусгавар болсныг өчигдөр зарлалаа. Тус компани анх 1987 оны Олимпын наадмын албан ёсны түнш болсон бол 2014 онд Паралимпыг давхар ивээн тэтгэх болсон билээ. Ингэхдээ наадмын үйл ажиллагаанд техник, технологийн бүтээгдэхүүнээр тусалж ирсэн аж. Түүнчлэн өөр нэгэн гол ивээн тэтгэгч болох Японы “Toyota Motor” компанийн 10 жилийн гэрээ энэ жил дуусгавар болно. Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Бидний хамтын ажиллагаа хүндэтгэм, нөхөрсөгөөр дуусч байна” хэмээн талархлаа “Panasonic” компанид илэрхийлжээ. ОУОХ 2017-2021 оны хооронд гол ивээн тэтгэгчдээсээ 2.295 тэрбум долларын хөрөнгө хүлээж авсан нь Олимпын хөдөлгөөний хоёр дахь том орлогын эх үүсвэр болсон бөгөөд мөн хугацаанд өргөн нэвтрүүлгийн сувгууд тус хороонд 4.544 тэрбум доллар төлж телевизээр шууд дамжуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.