images

“Apple” компани шинэ гар утас, бугуйн цагаа танилцууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-10


   АНУ-ын “Apple” компани өчигдөр Калифорниа мужийн Күпертино хот дахь компанийнхаа төв байранд “It's Glowtime” арга хэмжээ зохион байгуулж “iPhone 16” гар утас, “iWatch series 10 ухаалаг цагаа танилцууллаа. Шинэ гар утсанд суулгасан A18 чипний тусламжтайгаар хиймэл оюун ухаан нь и-мэйл бичих, зургуудыг ангилах, тэмдэглэл бичих зэрэг өдөр тутмын энгийн үйлдлүүдийг хялбар хийхэд туслах юм байна. Энэ талаар тус компанийн захирал Тим Күүк “Энэ бол сэтгэл хөдөлгөм шинэ эрин үеийн эхлэл болж байна” хэмээн онцолжээ. Мөн “iPhone 16” ус, тоосны хамгаалалттай бөгөөд таван өөр өнгөны сонголттой аж. Түүнчлэн өмнөх загваруудтай харьцуулахад том дэлгэц, батерейтай болсон байна. Тодруулбал, энгийн “iPhone 16” гар утасны дэлгэц 6.1 инч бол “iPhone 16 Pro” 6.3, “iPhone 16 Plus” 6.7, “iPhone 16 Pro Plus” 6.9 инч болжээ. Шинэ гар утасны урьдчилсан захиалгыг ирэх баасан гарагаас авах бол есдүгээр сарын 20-нд дэлгүүрийн лангуун дээр худалдаанд гаргана. Хамгийн бага багтаамжтай энгийн загвар нь 799, “iPhone Plus” нь 899, “iPhone 16 Pro” 999, “iPhone 16 Pro Max” $1,199 долларын үнэтэй. Харин цаг нь 399, 799 долларын үнийн сонголттой байгаа аж. Шинэ загварын ухаалаг цаг нь тус компанийн гаргасан хамгийн том дэлгэцтэй, нимгэн загвартай нь болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.