images

Баян-Өлгий: Улсын мэргэн харваачаа 20 сая төгрөгөөр мялаав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-09-09


   Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлж Улсын мэргэн цол хүртсэн Н.Алтансүх, урианхай сурын харваанд түрүүлж Улсын мэргэн цол хүртсэн Т.Галхүү нарын амжилтыг үнэлж Баян-Өлгий аймаг 20 сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн тус аймгийн Засаг даргын захирамжаар харваачдын цолны мялаалга наадмыг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулсан байна. Энэ жил үндэсний сурын харваанд 698 харваач өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Н.Алтансүх 40 сумаас 37 оносон амжилтаар түрүүлсэн юм. Харин урианхай сурын харваанд 330 харваач оролцсоноос тус аймгийн Буянт сумын уугуул Т.Галхүү 24 оноогоор тэргүүлжээ. Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-аас Н.Алтансүх, Т.Галхүү нарыг тус бүр 20 сая төгрөгөөр урамшуулж, батламжийг нь мялаалга наадмын нээлтийн үеэр гардуулсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.