Япон: Монгол хүний дүр үзүүлсэн Хойд Солонгосын иргэнд хувцас илгээсэн хүнийг баривчилжээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-09
Японы цагдаагийн газар Хойд Солонгос руу хууль бусаар хувцас экспортолсон иргэнийг баасан гарагт прокурорт шилжүүллээ. Саппоро хотын иргэн, 85 настай эр 2019 оны 12 дугаар сард 400 мянган иен буюу 2790 долларын үнэ хүрэх хувцасыг Хойд Солонгос руу илгээснийг Осака мужийн цагдаа нар илрүүлжээ. Тэрбээр Осака хотод амьдардаг монгол иргэний дүр үзүүлсэн Хойд Солонгосын программ хангамжийн ажилтны мөнгөөр, тус улсын худалдааны компанийн захиалгаар хувцас худалдан авч Хятадын Жилин мужаар дамжуулан хилээр гаргаж энэ хэргийг үйлдсэн байна. Гэхдээ тэр өмнө нь Хойд Солонгост далайн хоол боловсруулах компани ажиллуулж байсан бөгөөд 2017 оноос эхлэн Хятадаар дамжуулан 40-50 удаа хувцас хилээр гаргаснаа цагдаад мэдүүлжээ. Японы Гадаад солилцоо, худалдааны хуулиар хүмүүнлэгийн бус шугамаар Худалдааны сайдын зөвшөөрөлгүйгээр Хойд Солонгост бараа нийлүүлэхийг хориглосон байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.