images

Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Шведийн хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-06


   Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Цэрэндоржийн Мөнх-Өлзий Монгол улсаа төлөөлөн Шведийн хаант улсад суух Элчин сайдаар томилогдсон билээ. Иймд тэрбээр энэ сарын 4-нд Шведийн хаан Карл XVI Густавт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна. Ц.Мөнх-Өлзий нь АНУ-д гадаад хэл, нисгэгчийн мэргэжил эзэмшсэн, франц, англи хэлтэй. Тэрбээр анх 2004 онд ГХЯ-ны Ёслолын хэлтэст мэргэжилтнээр ажилд орж тус яаманд 20 жил ажилласан бөгөөд дипломат ёс, төрийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах ажилд мэргэшсэн нэгэн юм. Тиймээс 2016-2018 болон 2021 оны аравдугаар сараас хойш ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирлаар ажиллажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.