Г.Ган-Эрдэнэ намрын башёг өнжинө
Чихэнд чимэгтэй
2024-09-06
Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрөгч сард бэлтгэл хийж байхдаа өвдөгний бэртлээ сэдрээснээс гадна чихрийн шижин өвчинтэй тэмцэж байгаа тул намрын башёг өнжүүлэх шийдвэрийг Исэгахама дэвжээнээс гаргалаа. Идэвхтэй барилдаж буй ёкозүна цолтой ганц бөх Г.Ган-Эрдэнэ зуны башёд түрүүлснээр эзэн хааны цомыг арав дахь удаагаа авч чадсан юм. Есдүгээр сарын башёд Монголоос оозэки Хоошёорюү, сэкивакэ Киришима, маэгашира Ошома, Тамаваши, Онокацү нар дээд зиндаанд барилдана. Мөн жүрёо зиндааг Чиёошима тэргүүлж, Тамашохо, Миторюү, Дайшохо барилдах бол өнгөрөгч башёд жонидан зиндаанд түрүүлсэн Сэйхакүхо Ө.Дэмиджамц санданмэ зиндаанд цол ахин барилдах гэж байна. Мөн макүшита зиндаанд Монголын найман бөх байгаа бол жонокүчи буюу доод зиндаанд 19 настай Госэйзан Б.Мөнх-Од анхны барилдаанаа хийнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.