images

Японы ханхүү насанд хүрэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-06


   Японы эзэн хаан Нарүхитогийн ач дүү, ханхүү Хисахито 18 насанд хүрчээ. Тэрбээр хааны угсаа залгамжлагчдын жагсаалтын хоёрдугаарт буюу аав Фүмихитогийнхоо ард жагсдаг. Мөн Хисахито нь Японы хааны гэр бүлд 41 жилийн дараа төрсөн анхны хүү бөгөөд аав нь өдгөө 58 настай юм. Тус улсын хааны ордноос 1947 онд гаргасан хуулиар угсаа залгамжлагч нь заавал эрэгтэй хүн байх ёстой. Мөн тэд эцгийн талаа дагах учиртай аж. Сонирхуулахад, Япон улс 2022 онд 20 насанд хүрсэн хүнд иргэний бүртгэлийн дугаар олгодог байснаа больж 18 болгон өөрчилсөн юм. Тиймээс ханхүү Хисахито хааны гэр бүлийн гишүүд дундаас 18 насанд хүрээд иргэний үнэмлэх авсан анхны хүн болж байна. Тэрбээр Токиогийн ахлах сургуулийн гуравдугаар ангид сурдаг бөгөөд Цүкүба их сургуульд элсэхээр зэхэж байгаа гэнэ. Учир нь, хүү соно судлах сонирхолтой тул байгалийн ухааны чиглэлээр суралцаж шавжийн судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд хичээлээ хичээнгүйлэн хийж байгаа талаар Эзэн хааны ордны мэдээллийн агентлаг уламжилсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.