Шинэ Зеланд: Маоричууд шинэ хатан хаантай боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-09-05
Шинэ Зеландын уугуул үндэстэн маоричууд шинэ хатан хаантай боллоо. Өмнөх хаан Тухеитиа Паки Те Фероферо өнгөрөгч баасан гарагт 69 насандаа нас нөгчсөн тул охин нь хаан ширээ залгамжлан авчээ. Ингэснээр өдгөө 27 настай Нгаа Вай Хоно И Те Поо нь маоричуудын найм дахь хаан, хоёр дахь хатан хаан болж байна. Тэрбээр нас барсан хааны ганц охин, отгон хүүхэд нь бөгөөд түүний өмнө эмээ нь анхны хатан хаан байжээ. Энэ үндэстний хүн ам 900 мянга буюу Шинэ Зеландын хүн амын 17 хувийг эзэлдэг аж. Хааныг маори үндэстний омгуудын удирдагчид сонгодог бөгөөд хуулиар тогтоосон ямар нэг эрх мэдэлгүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.