Пара жүдо бөхийн тэмцээн өнөө шөнө эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-09-05
Паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр Монголын цагаар шөнийн 02 цагт эхэлнэ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн тавдугаар гараанд Т.Сувд-Эрдэнэ Бразилын бөх Силва де Андраде Розицдайдетэй барилдах юм. Тэрбээр Ханжөүгийн Азийн наадамд тавдугаар байр эзэлсэн тамирчин билээ. Мөн Парисын Олимпын пара жүдогийн төрөлд Монголоос Д.Ганбат, Б.Баттөгс, Л.Туруунаа нар хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн бөх Л.Туруунаа нь ДАШТ-ий мөнгө, Токиогийн "Гран при" тэмцээний алтан медальтай бол Д.Ганбат эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Ханжөүгийн Азийн наадмын аварга болсон билээ. Харин -90 кг-ын жингийн бөх Б.Баттөгс Токиогийн "Гран при" тэмцээний хүрэл медальтай. Паралимпын наадмын хуваарийн дагуу Л.Туруунаа бямба гарагийн шөнө, Б.Баттөгс, Д.Ганбат нар ням гарагийн шөнө барилдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.