Паралимп: Байт харваач Д.Сэлэнгэ дөрөвдүгээр байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2024-09-05
Паралимпын эмэгтэйчүүдийн байт харвааны тэмцээнд Д.Сэлэнгэ дөрөв, Б.Оюун-Эрдэнэ есдүгээр байр эзэллээ. Д.Сэлэнгэ өчигдөр хүрэл медалийн төлөө Италийн тамирчин Элизабетта Мижнотой өрсөлдөж 2:6 онооны харьцаатай хожигдсон юм. Харин түүнийг хагас шигшээ тэмцээнд ялсан Хятадын тамирчин Ү Чунянь Олимпын аварга болжээ. Тэрбээр “Рио-2016” Олимпын мөнгө, “Токио-2020” Олимпын хүрэл медальт тамирчин бөгөөд энэ удаа нутаг нэгт тамирчин Ү Янийг ялж алтан медаль авлаа. Манай тамирчны хувьд эхний харваандаа гоц мөргөж, дараагийн хоёр харваандаа Украин, Словенийн тамирчныг ялж хагас шигшээд шалгарсан юм. Д.Сэлэнгэ бол 2022 онд ДАШТ-ээс хүрэл медаль авсан, Токиогийн Олимпод 17 дугаар байр эзэлсэн тамирчин билээ. Харин Б.Оюун-Эрдэнэ эхний харваандаа гоц мөргөж, дараагийн харваандаа Италийн тамирчныг ялж, дараа нь Хятадын Ү Чуняньд хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв. Тэрбээр "Рио-2016" Олимпын наадамд ес, багийн харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн тамирчин юм.
Гэрэл зургийн эх сурвалж: "Getty Images"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.