Казахстаны тазы нохойг Олон улсын нохой судлалын холбоо албан ёсоор бүртгэв
Анд нөхдийн мэдээ
2024-09-05
Олон улсын нохой судлалын холбоо тазы үүлдрийн нохойг албан ёсоор Казахстаны үүлдэр хэмээн бүртгэлээ. Энэ нохой нь Монголын тайга нохойтой төстэй галбирлаг биетэй, анч нохой юм. Казахстанчууд арав гаруй жилийн хугацаанд Олон улсын нохой судлалын холбооны Шинжлэх ухааны комисст 100 тазы нохойд хийсэн эрүүл мэндийн олон туршилт, үржил болон бүртгэлтэй гөлөгнүүдийн статистикийг цуглуулж өгснөөр ийнхүү санасандаа хүрчээ. Харин манай улсын хувьд тайга нохойг монгол үүлдрээр бүртгүүлэх хүсэлтээ өгөөд Монголын нохой судлалын холбоо генийн санг нь бүрдүүлж байгаа билээ. Гэвч ихэнх тайга нохой малчны хотонд байдаг тул үржлийн мэдээлэл нь генийн санд бүрэн төвлөрөөгүй хэвээр байгаа юм. Учир нь, Олон улсын нохой судлалын холбоонд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тус нохойн удмын сангийн мэдээллийг хэдэн үеэр нь хийсэн байх шаардлагатай байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.