Амурын барыг Казахстанд сэргээн нутагшуулна
Анд нөхдийн мэдээ
2024-09-05
Казахстан улс Оросоос Хар мөрний барыг авч сэргээн нутагшуулахаар хэлэлцэж байгаа талаар “Kazinform” мэдээллийн агентлаг уламжлав. Одоогийн байдлаар Оросын тал барыг нүүлгэн шилжүүлэх арга зүйг судалж байгаа аж. Анх 2022 онд болсон Зүүн бүсийн эдийн засгийн форумын үеэр энэ хоёр улс бар сэргээн нутагшуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Тухайн үед Владимир Путин “2025 он гэхэд Казахстан улс Төв Азид барыг дахин нутагшуулахад манай улс тусална” хэмээсэн юм. Гэвч өнөөг хүртэл улс төрийн болон бусад шалтгаанаар энэ ажил хойшилж иржээ. Хэрэв Оросын тал барыг нүүлгэн шилжүүлэх арга зүй, генетикийн судалгааг гүйцэтгэж дуусвал төлөвлөгөө ёсоор Казахстан улс эхний ээлжинд дөрвөн бар авах юм. Хар мөрний буюу Сибирийн барын ойр төрөл Каспийн бар хэмээх зүйл олон мянган жилийн өмнөөс Төв, Дундад Азид нутаглаж байсан бөгөөд өнгөрсөн зууны 70-аад онд устжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.