Фото: Улаан тайгад байгаль хамгаалагчдын байрлуулсан камерт ямар амьтад үзэгдэв?
Хөдөөгийн баясгалан
2024-09-04
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид их тайгын гүнд байрлуулсан камераа эргэжээ. Хамгаалалтын захиргааныхны байнга хяналт тавьж, бүртгэж шалгадаг уг камерт ямар амьтад үзэгдсэнийг байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх олон нийтийн сүлжээндээ хуваалцлаа. Камерт 2023 оны 9 дүгээр сараас энэ оны наймдугаар сар хүртэл хугацаанд хэд хэдэн амьтны дүрс буусан байна. Тухайлбал, хандгай, чоно, бодон гахай, үнэг, туулай, хярс, баавгай, хэрэм харагдаж байгаагаас баавгай ойн жимээр ойр ойрхон давтамжтай явж байгаа нь илүүтэй харагдаж байна. Өндөр уул, тайга, ойд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байрлуулахын тулд амьтны талаарх ойлголт, амьдрах орчин, хөдлөл зүй, зан төрх, идэвхжил, идэш тэжээл зэрэг маш олон зүйлийг тооцоолдог байна. Үүний үр дүнд хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан хэрхэн амьдарч, өсөж байгааг судалдаг ажээ. "Ул мөр үзэгдэхгүй болж байсан амьтад эргэн ирж буй баримт нотолгоо бол бичлэг" хэмээн Ж.Төмөрсүх бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.