images

Японы ерөнхий сайд нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Өмнөд Солонгост айлчлах гэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-04


   Тун удахгүй ажлаа өгөх гэж байгаа Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчлах гэж байгааг Сөүлээс мэдээлэв. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны ололт амжилтуудаа эргэн харж, цаашид хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлэх арга замын талаар ярилцана. Ф.Кишидагийн хувьд энэ онд хоёр дахь удаагаа Өмнөд Солонгост айлчлах гэж байна. Юн Сог Ёль 2022 оны тавдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсноос хойш түүнтэй Ф.Кишида 12 дахь удаагаа уулзах гэж байгаа нь энэ юм. Нөгөө талаар энэ сарын сүүлчээр Ф.Кишида ажлаа өгөх тул тэдний хамгийн сүүлийн албан ёсны уулзалт болох төлөвтэй байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.