Ази, Номхон далайн орнуудын феминист чуулга уулзалт Тайландад болох гэж байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-04
Тайландын Чианг Май хотноо энэ сарын 12-14-нд Ази, Номхон далайн орнуудын дөрөв дэх удаагийн феминист чуулга уулзалт болох гэж байна. Хүний эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах зорилготой энэ чуулга уулзалтын өмнө Монгол улс Улаанбаатар хотноо “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор зохион байгуулсан билээ. Ирэх чуулганд Пакистаны Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үндэсний форумын үүсгэн байгуулагч Абиа Акрам, Олон улсын шилжилт хөдөлгөөний нэгдлийн дарга Эни Лестари, Малайзын эмэгтэйчүүдийн тусламжийн байгууллагын захирал Айви Жошиа зэрэг хүмүүс оролцоно. Гурав дахь удаагийн Ази, Номхон далайн орнуудын феминист чуулга 2017 онд болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.