Бээжин хотыг аялахад аюултай 25 хотын нэгд багтаажээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-04
“Forbes” сэтгүүл “Advisor” булангаараа дамжуулан 2024 онд аялахад тохиромжтой болон хамгийн аюултай хотуудын жагсаалтыг танилцууллаа. Дэд бүтэц, эрүүл мэндийн тогтолцоо муу, гэмт хэрэг, цахим дайралт ихтэй буюу хамгийн аюултай хотоор Венесуэлийн Каракас хот тодорчээ. Энэ хотын дараа Пакистаны Карачи, Мьянмарын Янгон орсон байна. Харин аялахад хамгийн тохиромжтой хотоор Сингапур тодров. Үүний дараа Японы Токио, Канадын Торонто орсон бол долоодугаарт Сөүл оржээ. Харин хамгийн аюултай 25 хотын тоонд Хятадын Бээжин, Оросын Москва, Энэтхэгийн Шинэ Дели, Мумбай, Туркийн Истанбул, Вьетнамын Хо Ши Мин, Индонезийн Жакарта, Азербайжаны Баку, Филиппиний Манила, Бангладешийн Дака, Египетийн Каир, Саудын Арабын Рияд, Чилийн Сантьяго, Аргентиний Буэнос Айрес, Бразилийн Рио-де-Жанейро, Сан Паулу, Мексикийн Мехико, Колумбын Богота, Эквадорын Кито, Мароккогийн Касабланка, Нигерийн Лагос, ӨАБНУ-ын Йоханнесбургийг оруулсан байна. Тус сэтгүүл өнгөрөгч хоёрдугаар сард, адал явдалт аяллыг эрэлхийлэгчдэд Монгол орон руу явахыг санал болгосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.