images

Хятад: Сарыг судлахад хиймэл оюун ухаан ашиглана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-03


   Сарнаас цуглуулсан их өгөгдлийг боловсруулах хурдыг нэмэх зорилгоор сар судлалын шинжлэх ухааны салбарт зориулсан дэлхийн анхны мэргэжлийн, олон хэлний модель буюу хиймэл оюун ухааныг Хятадын эрдэмтэд бүтээлээ. Уг хиймэл оюун ухааныг Хятадын ШУА-н Геохимийн хүрээлэн, “Alibaba Cloud Intelligence” групп хамтран бүтээж Гүйжоу мужид болж буй Олон улсын их өгөгдлийн салбарын үзэсгэлэнд танилцуулав. Энэ олон хэлний модель нь сарны тогоог тодорхойлж, хэмжээ, гүн, хэлбэр зэрэг мэдээллийг санаж эрдэмтдийг сарны геологийн хувьслыг судлахад суурь болох мэдээллээр хангах ажээ. Саран дээр нэг км гаруй диаметртэй нэг сая гаруй, мөн тоолж баршгүй олон жижиг тогоо байдаг тухай Геохимийн хүрээлэнгийн судлаач ярьсан бөгөөд тэр олон тогоог тодорхойлоход хүний тархи дангаараа хүрэлцэхгүй гэдгийг онцлон дурдсан юм. Харин одоо бол хятад эрдэмтдийн бүтээсэн хиймэл оюун ухаанд сарны тогооны зургийг оруулахын төдийд л нас, хэлбэр, хэмжээг нь тодорхойлж өгнө. Уг хиймэл оюун ухааны үнэн бодит тооцоолол хийх чадвар буюу нарийвчлал нь 80 хувь аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.