Оросын тагнуулч халим үхжээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-03
ОХУ-ын сургасан тагнуулч халим гэгддэг, олон улсад Хвалдимир хочтой цагаан халим Норвегийн эрэг дээр үхсэн байдалтай олджээ. Энэ халим анх Норвегид таван жилийн өмнө үзэгдэхдээ “Санкт-Петербургийн тоног төхөөрөмж” гэсэн бичигтэй “GoPro” камертай байсан юм. Тиймээс тагнуулч халим нэрийг авсан ч Москвагаас энэ цуурхалд ямар нэг хариу хэлж байгаагүй юм. Үхсэн халимыг “Marine Mind” төрийн бус байгууллагынхан олоход ил харагдах шарх сорви, гэмтэлгүй байсан тул одоогоор үхлийн шалтгааныг нь мэдээгүй байгаа аж. Судлаачдын тооцоогоор Хвалдимир 15 настай байсан бөгөөд халим 60 насалдаг тул залуудаа орох гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.