Хөххотод Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн яармаг болж байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-02
Өвөр Монголын нийслэл Хөххотод Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн найм дахь удаагийн яармаг болж байна. Наймдугаар сарын 29-нд эхлээд өнөөдөр дуусах гэж буй уг яармагт Өвөр Монголын 12 аймаг, хот оролцож байгаа аж. Тухайлбал, Улаанцав хот 150 м.кв талбайд соёлын биет болон биет бус өвийн 100 гаруй бүтээгдэхүүн дэлгэсэнд уламжлалт монгол хийцийн алт, мөнгөн сав суулга, Лоншаны керамик урлалын бүтээгдэхүүн багтаж байна. Харин Шилийн гол аймаг аялал жуулчлалаа дэмжиж, өргөн уудам хээр талаа танилцуулж байгаагаас гадна 21 байгууллага 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байгаа ажээ. Түүнчлэн энэ яармагт орчин үеийн өндөр технологийн бүтээгдэхүүнийг уламжлалт соёлтой хослуулан хүргэж байгаагийн нэг нь VR буюу виртуал бодит байдлаар морь унуулах технологи юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.