images

Бодала ордны 1000 шүтээн зургийг дижитал болголоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-02


   Төвөдийн Лхас хотын Бодала ордон дахь 1000 орчим шүтээн зургийг өндөр чанартай дижитал зураг болгожээ. Энэ ажлыг өнгөрөгч гуравдугаар сарын эхээр эхлүүлсэн талаар тус ордны Соёлын өвийн судалгааны хэлтэс мэдээлэв. Эдгээр зураг нь бүгд торгон дээр үйлдсэн шүтээн зураг буюу танка юм. Төвөдийн түүх, улс төр, соёл, нийгмийн амьдралын олон өнгө төрхийг үзүүлэх шүтээн зургийн ихэнх нь тэдний Буддын болон Бон шашинтай холбоотой аж. Ордны номын санч Балданцэрэн “Бодала ордонд янз бүрийн түүхэн цаг үед хамаарах 6000 шүтээн зураг бий” хэмээн ярьжээ. Бодала ордныг анх МЭ VII зууны үеийн Төвөдийн Соронзонгомбо хаан барьж эхлүүлсэн бөгөөд 1994 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон түүхэн дурсгалт газар юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.